Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

“Улаанбаатар Трамвай” төслийн ТЭҮЗ-ийг хэлэлцэж баталлаа

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлэг “Улаанбатар Трамвай” төслийн I,II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭҮЗ)-ийг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжиж баталлаа.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I,II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭҮЗ)-ийг төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа.

Трамвайг нийслэлийн хоёр чиглэлд нэвтрүүлэхээр I,II шугам гэж төлөвлөсөн байна. Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бөгөөд энэ нь 11 км урт, 16 зогсоолтой байна. Тус чиглэлд зорчих хугацаа нийт 29 минут байх юм.

Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд хэрэгжих бөгөөд 15 км урт, 23 зогсоолтой байна. Тус чиглэлд нийт 37 минут зорчино. Энэхүү 2 шугам дагууд нийт 26 км буюу 52 км хос шугам тавигдана. Трамвайн дундаж хурд 30 км/ц-70 км/ц хүртэл хурдлах боломжтой. Зорчигчид зогсоолд трамвайг хүлээх хугацаа нь 5 минут байна. Энэ төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.

“Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Тус тээврийн системийг нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна гэдгийг төслийн удирдагч онцоллоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ