Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Анх удаагаа байр авч байгаа иргэдийг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Төсвийн байнгын хороо үзлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.10.01/ хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны төслийг хэлэлцсэн.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт, асууж, санал хэлэв.

Гишүүд орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ гэдгийг тодотгоод цаашид анх удаа байр авч байгаа иргэдийг татвараас чөлөөлөх, харин арилжааны зориулалтаар 2,3 дахь орон сууцаа авч байгаа хүмүүст татвар ногдуулах талаар судлах, гарц гаргалгаа олох, мөн жилдээ хэдийн хэрийн үнэлгээтэй үл хөдлөхийн хөрөнгийн борлуулалт хийгдэж, үүнээс улсад хэчнээн төгрөгийн орлого төлдгийг илүүтэй лавлав.

Ажлын хэсэг “Орон сууцыг эзэмшиж байгаа хугацаанд тухайн иргэнд ямар ч татвар ногдуулахгүй, 2.0 хувийн татвараас нь бүрэн чөлөөлдөг. Гэхдээ тухайн иргэн байрандаа амьдарсан уу, эсвэл ах дүүсдээ түрээслэсэн үү, бүр хүнгүй байсан уу гэдгийг байраа зарах үед нь татварын байгууллага тодорхойлоход тун хүндрэлтэй байдаг” хэмээн хариулж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үл хөдлөх хөрөнгүүдийнхээ үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гээд Сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, асуудлыг өргөн хүрээнд нарийн судлахад онцгойлон анхаарч, ажиллахыг хүслээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ