Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан: “Нүүрсний хэрэгт холбоогүйг минь мэдүүлэх гэж бойкот хийсэн гэж харж байна”

Тэрбээр “Би МАН-ын даргад нэр дэвшсэн. Бага хуралдааны гишүүдийн үнэмэхүй олонхын саналаар намын дарга болсон. Гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас болж, олон үйл явдал өрнөж байна.

Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Гэтэл парламентын үйл ажиллагааг явуулахгүй бойкот хийж байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурлыг зарласан. Одоо үүсээд буй нөхцөл байдалд тайлбар авахаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхээр УИХ-ын үйл ажиллагааныхаа хүрээнд хурал зарласан боловч намайг “Нүүрсчин” гэж гүтгэж байгаа гишүүд нь ирцээ бүрдүүлэхгүй, бойкот хийлээ. Дээр нь хүн амьны онц ноцтой гэмт хэрэгт намайг гүтгэсэн. Цагдаагийн байгууллагаас тайлбар гаргуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хандсан. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг минь мэдүүлэх гэж бойкот хийсэн гэж харж байна” гэлээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ