Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан: Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтыг дэлгэж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд хандан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Намайг хүн амины онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учраас ЦЕГ-т гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт мөн даваа гарагт хүсэлт өгсөн. Магадгүй намайг хүсэлт гаргасан учраас үнэн мөнийг тогтоохыг хүсээгүй, хууль хяналтын байгууллагыг дарамтлахын тулд Л.Мөнхбаатарыг чөлөөлсөн байх.
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг өгөөч гэж байнгын хорооны хурлыг зарласан ч намайг гүтгэж буй хүмүүс болон гүйцэтгэх засаглалын зүгээс бойкот хийж хуралдуулсангүй. Мэргэжлийн байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагууд ирээд ярья гэхэд яагаад үнэнийг олон нийтэд хэлүүлэхгүй байгаа юм бэ. Энэ хурал зарлагдсаны хүчинд хууль хяналтын байгууллагаас “Гэмт хэргийн шинжгүй, ямар нэг байдлаар холбогдуулж шалгаагүй” гэсэн бичгийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, прокурорын түвшинд бүрэн хаагдсан гэсэн үг юм” гэв.
Уг бичигт ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир: ХБНГУ-ын иргэн Н.Хасбатар нас барсан мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдье… гэжээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ