Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II дугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 17-19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ. Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдийн цэргийн алба хааж байгаа залууст, англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтнй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ. Ингэхдээ цэргийн цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаа цэргийн албанд татагдагч нь 8 төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэв.

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай

Цэрэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна

1. Баянгол дүүргийн – 96 сургууль
2. Баянзүрх дүүргийн – 14 сургууль
3. Сүхбаатар дүүргийн – 3 сургууль
4. Сонгинохайрхан дүүргийн – 83 сургууль
5. Чингэлтэй дүүргийн – 5 сургууль
6. Хан-Уул дүүргийн – 34 сургууль
7. Налайх дүүргийн – Налайх политехник коллеж
8. Багануур дүүргийн – Гүн галуутай цогцолбор сургууль
9. Багахангай дүүргийн – Хангай цогцолбор сургууль

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ