Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд угаарын хийн хордлогын улмаас 59 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол хоёр иргэн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл  нийслэлийн зургаан дүүрэг болон Орхон аймагт тус тус бүргэгджээ. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт  24 цагийн дотор 25 иргэн угаарын хийд хорджээ.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрэглэнэ. Мөн 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг байна. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг аж. Ингэснээр сайжруулсан шахмал түлш, коксон түлш түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбох болсныг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцлов.

Эх сурвалж: News.mn

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ