Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой тохиож байна

Монголчууд төр улсаа дахин сэргээж ХХ зууны эхэнд Монголын шинэ түүхийг эхлүүлсэн өдөр бол арванхоёрдугаар сарын 29 билээ. Одоогоос яг 114 жилийн тэртээх энэ өдөр монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, устаж үгүй болохын ирмэг дээр байсан улсынхаа хувь заяаг гартаа атгаж чадсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны байгуулсан хүчирхэг төр улс бууран доройтож, Монгол хэмээх улс газрын зураг дээрээс баларч арилахад хүрээд байсан нь ердөө зуу гаруйхан жилийн өмнөх явдал билээ. Тэр гунигт цаг үеийн хэцүү бэрхийг зориглон сөрж, ухаан сийргээр улсаа тусгаарлан авч, Шинэ Монголын шинэ түүхийн эхийг тавьсан мэргэн, дайчин өвөг дээдсийн бахархалт түүхийг цаг цагийн монголчууд үеийн үед эрхэмлэн дурсах өдөр бол арванхоёрдугаар сарын 29 юм.

Уг өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг. Энэ өдөр ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ