Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Мөрийтэй тоглоомын донтох эмгэгийг сэтгэцийн өвчин гэж ангилжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мөрийтэй тоглоомын донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн эрүүл мэндийн өвчин гэж ангилсан байна. Уг эмгэг нь хүний өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажил хөдөлмөр, нийгмийн харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг ДЭМБ онцолжээ.

Мөрийтэй тоглоомын донтох эмгэгт өртсөн хүн тоглох хүслээ хянах чадвар алдагдаж, санхүүгийн хүндрэлд орох, сэтгэл гутрал, түгшүүр, улмаар амиа хорлох эрсдэл нэмэгдэх аюултай байдаг байна.

Иймээс энэхүү эмгэгийг зөвхөн зан үйлийн асуудал бус, эмчилгээ, сэтгэлзүйн тусламж шаардлагатай өвчин гэж үзэх болсон юм. ДЭМБ-аас гаргасан албан ёсны ангилал нь улс орнуудыг мөрийтэй тоглоомын хор хөнөөлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Иргэдийг мөрийтэй тоглоомын эрсдэл, хор уршгийн талаар мэдлэгтэй байх, өөрт болон ойр дотнын хүндээ дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллага, сэтгэлзүйч, эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ