Эцэг эх, асран хамгаалагч та
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
– Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай.
– Хөл гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй.
– Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.
– Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.
– Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй.






