Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Угаарын хийн хордлогын улмаас 2024 онд 53 иргэн, 2025 онд 30 хүн нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр угаарын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн талаарх тоо, мэдээллийг хүргэлээ. Тэрээр ” Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв орчны эрүүл  мэндийн тандалт судалгаа болон угаараас улбаатай хор хохирлын тандалтыг мөн хийдэг.

2023-2025 оны тоон мэдээллийг хүргэхэд, 2023 онд 3184 хүн,  2024 онд 2830 хүн, 2025 онд 2267 хүн тус тус угаартжээ.  Харин нас баралтын тухайд, 2023 онд 61 иргэн, 2024 онд 53, 2025 онд 30 иргэн нас баржээ. Нөлөөлж буй хүчин зүйлийг нь сайн судлах шаардлагатай. Мөн үүний цаад учир шалтгааныг тодорхой болгох, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх нь чухал” гэв.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийж буйн шалтгаан нь энэ цаг үед буюу дулааны улиралд шилжихэд /2-5 сард/ угаарын хийн хордлогод өртөх тохиолдол нэмэгддэг учир сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзэж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ