Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

13 настай хүү далайд дөрвөн цагийн турш сэлж, гэр бүлээ аварчээ.

Австралид 13 настай хүү далайн усанд дөрвөн цагийн турш сэлж, эрэгт хүрснээр гэр бүлээ аварч чаджээ.

Тодруулбал Баруун Австралийн өмнөд хэсгийн далайд хүүгийн гэр бүлийнхэн каяак завиар аялж явжээ. Энэ үеэр салхи хүчтэй шуурсны улмаас тэд чиглэлээсээ хазайж, эрэг орчмоос холдсон аж.

Улмаар 13 настай хүү дөрвөн цагийн турш сэлж, эрэгт хүрснээр тусламж дууджээ.

Сайн дурын аврах багийн гишүүд хүүгийн энэ үйлдлийг зоримог хэмээн онцолж түүнийг “супер хүн” гэж магтаж байна.

Хүү эхлээд аврах хантаазтай хоёр цагийн турш сэлсэн аж. Энэ хантаазтай хурдан сэлж чадахгүйгээ мэдээд дундаас нь тайлж, үлдсэн хоёр цагт нь хантаазгүйгээр сэлжээ.

Тэрбээр орон нутгийн цагаар 18 цагт эрэгт хүрч, тусламжийн дохиог дарж чадсанаар аврах багийнхан эрэлд гарсан аж.

Эрэн хайх ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилж, 47 настай ээжийг нь болон 8, 12 настай дүү нарыг нь нисдэг тэргээр аварсан байна.

Бүгд аврах хантаазтай байсан тул эсэн мэнд гарч чаджээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ