Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өнөөдөр /2026.03.22/ Дэлхийн усны өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна
Монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Аюулгүй, хүртээмжтэй унд, ахуйн усаар хангагдах бүрэн эрхтэй. Улсын хэмжээнд нийт 330 сумаас ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ болон цэвэрлэх байгууламж бүрэн шийдэгдсэн 112 сум байгаа бол зөвхөн төвлөрсөн ус хангамжийн систем холбогдсон 69 сум байна. 2026 оны байдлаар 32 суманд ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системийг шинээр барьж байгуулж байна.
Цаашид сумын төв бүрийг ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбосноор Монгол улсын иргэд аюулгүй, баталгаат унд, ахуйн усаар бүрэн хангагдах юм.
Иймд иргэн бүрийг Аюулгүй, хүртээмжтэй унд, ахуйн усаар хангагдах ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд сум сууриныг холбоход салбар бүр идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
#WorldWaterDay2026#ДэлхийнУсныӨдөр2026

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ