
2026 оны 09-р сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
- 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар,
- 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун сумдын нутгаар,
- 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар,
- 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас орж,
- 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөлийн хойд, Өмнөговийн зүүн, сумд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар,
- 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 26-27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө
- Завхан, Заг, Байдраг голын эхээр -5…-10 градус,
- Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан,
- өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.






