Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн зарцуулалтыг шалгана

Төрийн өмчит компаниудын 2016-2026 оны төсөв, зардал, худалдан авалт, санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төсөлд 46 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьжээ.

Төсөл санаачлагчид жил бүр 20 орчим их наяд төгрөг улсын төсвөөс гадуур зарцуулагддаг бөгөөд 2025 онд 508 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэж мэдээлжээ. Мөн зарим төрийн өмчит компани нэг төгрөгийн орлого олохын тулд 5-8 төгрөгийн зардал гаргадаг гэжээ.

Түүнчлэн сүүлийн 10 жилд нийт 127,194 тендер зарлагдаж, 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Үйл ажиллагааны зардлыг нэмбэл нийт зарцуулалт 250 орчим их наяд төгрөгт хүрсэн гэж төсөл санаачлагчид тооцжээ.

Энэ хугацаанд төрийн өмчит компаниуд 56.7 их наяд, орон нутгийн өмчит компаниуд 3.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэх мэдээллийг мөн танилцуулсан байна.

Түр хороо байгуулснаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн зарцуулалт, удирдлага болон ТУЗ-ийн томилгоонд улс төрийн нөлөөлөл байгаа эсэхийг шалгаж, санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох зорилготой аж.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ