Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Шри Ланкад олон хүний хайртай зааныг буудан хөнөөжээ

 

Шри Ланка улсад гэрэл зурагчид, нутгийн олны дунд хамгийн алдартай зэрлэг заан буудуулж, шархадсаныхаа дараа үхсэн хэрэг нийгэмд томоохон маргаан авчирчээ.

Кавантисса гэх эртний хааны нэртэй үзэсгэлэнтэй, тайван энэ заан Шрила Ланка улсын байгалийн өвийн бэлгэ тэмдэг болсон амьтан байв.

Зааныг буудсан хэрэгт 2 хүнийг баривчилж, Ерөнхийлөгчийн шийдвэрээр 6 мэргэжилтнээс бүрдсэн комисс байгуулагдаж үхлийн шалтгаан, эмчилгээний чанарт шалгалт хийхээр болжээ.

Шри Ланкад 2025 онд 455 зэрлэг заан үхсэний 79 нь буудуулсан байна. Тариаланчид ургацаа хамгаалахын тулд буу, хавх ашиглах нь хүн, байгалийн зөрчлийг улам хурцатгадаг байна.

Тус улс энэ асуудлыг шийдвэрлэхээр тариалангийн талбай, суурин газруудын орчимд нийт 5,787 км цахилгаан хашаа байгуулжээ. Мөн ургац хураалтын улиралд ашиглаад буулгах боломжтой түр хашааг нэвтрүүлж, зааны нүүдлийг бүрэн хаахгүйгээр тариаланчдыг хамгаалахыг зорьж байна.

Гэвч судлаачид зөвхөн хашаа барих, зааныг нүүлгэн шилжүүлэх нь хангалтгүй гэж үзэж байна. Зааны амьдрах орчин хумигдаж, тариалангийн талбайтай давхцах болсон нь зөрчлийн үндсэн шалтгаан учраас амьтдын нүүдлийн замыг хамгаалах, тариаланчдын амьжиргааг зэрэг хамгаалах урт хугацааны бодлого шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Mongabay, Шри Ланкагийн холбогдох байгууллагуудын мэдээлэл.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ