Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

10 мянган айлын янданг буулгана

Улаанбаатар хотын гэр хорооллын 7-10 мянган өрхийг энэ өвөл цахилгаан халаалтад шилжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ талаар 11 дүгээр сарын 3-нд болсон “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын үеэр мэдээллээ.

Төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. Сонгогдсон өрхүүдийн гэр, сууцыг дулаалж, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын системд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянган өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлдэг. Одоогоор 5 мянган өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд шилжүүлжээ. Мөн 31 уурын зуухыг хий болон цахилгаан халаалтад холбосон байна.

Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд нийт 2.4 МВт хүчин чадалтай, батарей хуримтлуур бүхий нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн удирдлагууд өрхийн нүүрсний хэрэглээг бууруулахын зэрэгцээ орон сууцжуулалт, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилт тавьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (2026.11.03).

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ