Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Дивали баярын шөнө агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ. Гэвч төрийн байгууллага болон хувийн платформуудын мэдээлэл хоорондоо эрс зөрсөн нь маргаан дагуулж байна.
11-р сарын 8-ны шөнө Дивали баярыг тэмдэглэсэн иргэд хоригийг үл харгалзан салют, пиротехникийн хэрэгсэл өргөнөөр ашиглажээ. Үүний улмаас хот өтгөн утаанд автаж, агаарын чанар огцом муудсан байна.
Тухайн шөнө Энэтхэгийн Агаарын бохирдлын хяналтын төв зөвлөлийн (CPCB) мэдээллээр агаарын чанарын индекс (AQI) 400 байсан бол хувийн платформуудын үзүүлэлт 2000-аас давжээ.
Түүнчлэн хотын агаарын бохирдлыг хэмждэг 59–60 станцын зарим нь бохирдол хамгийн өндөр үед мэдээлэл дамжуулахаа зогсоосон байна.
Хожим нөхөн нийтэлсэн хэмжилтээр хотын нэг бүсэд PM2.5 буюу хүний уушгинд гүн нэвтрэх чадвартай нарийн ширхэгт тоосонцрын агууламж 1 м³ агаарт 3744 микрограмм хүрсэн нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл автомат систем нь хэмжих хязгаараас давсан үзүүлэлтүүдийг хүчингүйд тооцож, агаарын чанарын индексийн тооцоололд оруулаагүй байна.






