Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

GTA VI тоглоом худалдаанд гарлаа

Дэлхийн тоглоом сонирхогчдын 13 жил хүлээсэн Grand Theft Auto VI (GTA VI) тоглоом 2026 оны 11 дүгээр сарын 19-нд албан ёсоор худалдаанд гарч байна.

Rockstar Games компанийн бүтээсэн шинэ тоглоом PlayStation 5 болон Xbox Series X зэрэг платформд тоглох боломжтой болжээ.

GTA VI нь 212 гигабайтын багтаамжтай. Шинэ Зеландад тоглоом худалдаанд гарахтай зэрэгцэн интернэтийн хэрэглээ огцом нэмэгдэх төлөвтэй тул үйлчилгээ үзүүлэгч компаниуд урьдчилан бэлтгэл хангажээ.

Тоглоомын үйл явдал АНУ-ын Майами хотыг дуурайлган бүтээсэн Vice City болон Флорида мужаас сэдэвлэсэн Leonida хэмээх зохиомол бүс нутагт өрнөнө.

Гол дүрүүд болох Люсиа Каминос, Жейсон Дювал нар илүү сайхан амьдралын төлөө тэмүүлэх явцдаа гэмт хэргийн сүлжээнд орооцолдож буй тухай өгүүлдэг.

GTA цувралын тоглоомууд дэлхий даяар нийт 470 сая хувь борлогдсон бөгөөд 2013 онд гарсан GTA V ердөө 3 хоногийн дотор 1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ.

Шинэ тоглоомын нээлтийн өмнөх өдөр Rockstar Games-ийн толгой компани Take-Two Interactive-ийн хувьцааны ханш 8 гаруй хувиар өссөн байна.

Эх сурвалж: Deutsche Welle, AP

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ