Өнөөдөр буюу 2025.09.15-ны өдөр Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах болон хэмжээг нэмэгдүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт гаргасан талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Өнөөгийн тэтгэврийн хэмжээ нь ахмадуудын амьдралын наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа бөгөөд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх дунд болон урт хугацааны хөтөлбөр гаргаж ахмадууддаа танилцуулахыг шаардаж. Энэ шаардлагаа төрийн гурван өндөрлөгт хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: “Өнөөдөр ахмад настнуудын тэтгэвэр хоорондын зөрүү их байна. Шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа иргэд 1 саяаас дээш төгрөг авч байгаа бол 10-20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.
Ахмадуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу хувьтэнцүүлсэн тэтгэвэр нь 520 мянган төгрөг авч байна. Ахмадуудын жагсаал, суулт хийж байгаа шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах мөн аймаг, нийслэл, дүүрэг бүрт ахмадуудад түрээсийн болон хөнгөлөлтөөр орон сууцжуулах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхийг шаардсан энэ талаар ерөнхий сайдтай уулзсан уулзалтын үеэр тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг хийж, орон сууцны төсөл дээр ажиллах баг байгуулахаар болсон” гэв.






