Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

МУИС-МТЭС “Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатор” байгуулагдлаа

Ай Ти Зон болон дэлхийн кибер аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч Фортинет хамтран Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуульд “Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори”-ийг байгуулж, албан ёсоор хүлээлгэж өглөө.

Ай Ти Зон компани анх 2015 онд Фортинетийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлснээс хойш 10 жилийн турш төрийн болон бизнесийн бүхий л салбарт олон улсын жишигт нийцсэн кибер аюулгүй байдлын технологийг амжилттай нэвтрүүлж ирсэн ба энэхүү лаборатори нь хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан нийгмийн хариуцлагын томоохон төсөл болж байгаа юм байна.

Тус лаборатори нь нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагадаж байгаа ба Фортинет компанийн хамгийн сүүлийн үеийн Галт хана буюу (Firewall), Access Point, Switch, Analyzer зэрэг тоног төхөөрөмж, тэдгээрийн албан ёсны лиценз, Intel Ultra процессор бүхий компьютер, сервер, ухаалаг самбар зэргээр тоноглогдсон иж бүрэн сургалтын орчин юм.

Мөн Монгол Улсад кибер аюулгүй байдлын чадварлаг мэргэжилтний эрэлт өндөр байгаа энэ үед тус лаборатори нь жил бүр бакалавр, магистрын түвшинд суралцаж буй 200 гаруй оюутнуудад онолын мэдлэгийг практик орчинд бататгах, төгсөөд шууд ажлын байранд ашиглах ур чадварыг эзэмших чухал боломж бүрдүүлж байна.

Ай Ти Зон болон Фортинет компаниуд цаашдаа ч боловсрол, технологийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол Улсын дижитал хөгжил, кибер аюулгүй байдалд бодит дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ