Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл нар АНУ-ын Rutgers их сургуулийн болон БНСУ-ын Олон улсын боловсрол солилцооны холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын сувилагч бэлтгэх бодлого, хөтөлбөртэй танилцаж, сувилагчийн ур чадварыг нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, АНУ-ын тус их сургуульд сувилагчдыг магистр, докторын хөтөлбөрт хамруулах талаар санал солилцлоо.
Уулзалтаар сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын сувилагчийн боловсролын чанарыг сайжруулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.






