Согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа арга хэмжээнд хүүхэд оролцсон аливаа урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй байхаар холбогдох журмыг нь өөрчлөх гэж байна. Мөн тус журмын өөрчлөлтийн хүрээнд хүүхдүүд уралдаан, тэмцээнд оролцохоор явахдаа осолд орох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй учраас аюулгүй байдлыг нь хэрхэн хангахыг нарийвчлан зааж өгөхөөр болжээ.






