Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өнөөдрөөс 25-ны өдөр хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна

Өнөөдрөөс 25-ны өдөр хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Хур тунадас:

  • Аравдугаар сарын 22,23-нд нийт нутгаар цас орохгүй
  • Аравдугаар сарын 24-нд Хөвсгөлийн уулсаар,
  • Аравдугаар сарын 25-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг байдраг голын эхээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -6…-11 градус,
  • Монгол- Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -1…-6 градус,
  • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ