Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Хуурамч холбоос линк, цахим залилангаас сэргийлье !

Сүүлийн өдрүүдэд Монгол Шуудан ХК-ийн нэрийг ашиглан, иргэдэд цахим шуудангийн (e-mail) хаягаар болон мессежээр хуурамч холбоос (link) бүхий илгээмжтэй холбоотой залилангийн шинж чанартай мэдээлэл илгээх тохиолдол гарч байна.

Тухайлбал:“Таны илгээмж манай ангилах төвд ирсэн боловч хаяг дутуу байгаа тул хүргэх боломжгүй байна. Дараах холбоосоор хаягаа шинэчилнэ үү.” гэх мэт агуулгатай мессеж илгээж,

https://mongolpost.work/ гэх мэт албан бус, хуурамч линк рүү хандахгүй байхыг уриалж байна.

 Анхааруулж мэдэгдэхэд:

· Монгол Шуудан gmail, hotmail зэрэг хувийн, үнэгүй и-мэйл хаягаас захидал  илгээдэггүй

· Монгол Шуудан “.work” домэйн ашигладаггүй

· Хэрэглэгчдээс линкээр орж хаяг, хувийн мэдээлэл шинэчлэхийг шаарддаггүй

ИРГЭД ТА БҮХЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА:

· Ийм төрлийн линк дээр дарж орохгүй байх

· Хувийн мэдээлэл, картын мэдээлэл оруулахгүй байх

· Хуурамч мессежийг spam / report хийх

· Эргэлзээтэй тохиолдолд Монгол Шуудангийн албан ёсны сувгаар лавлах

 МОНГОЛ ШУУДАНГИЙН АЛБАН ЁСНЫ СУВГУУД:

· Вэб сайт: www.mongolpost.mn

· Лавлах утас: 1800-1613

· Албан ёсны Facebook хуудас: Монгол шуудан – Mongol Post

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ