Сүүлийн өдрүүдэд Монгол Шуудан ХК-ийн нэрийг ашиглан, иргэдэд цахим шуудангийн (e-mail) хаягаар болон мессежээр хуурамч холбоос (link) бүхий илгээмжтэй холбоотой залилангийн шинж чанартай мэдээлэл илгээх тохиолдол гарч байна.
Тухайлбал:“Таны илгээмж манай ангилах төвд ирсэн боловч хаяг дутуу байгаа тул хүргэх боломжгүй байна. Дараах холбоосоор хаягаа шинэчилнэ үү.” гэх мэт агуулгатай мессеж илгээж,
https://mongolpost.work/ гэх мэт албан бус, хуурамч линк рүү хандахгүй байхыг уриалж байна.
Анхааруулж мэдэгдэхэд:
· Монгол Шуудан gmail, hotmail зэрэг хувийн, үнэгүй и-мэйл хаягаас захидал илгээдэггүй
· Монгол Шуудан “.work” домэйн ашигладаггүй
· Хэрэглэгчдээс линкээр орж хаяг, хувийн мэдээлэл шинэчлэхийг шаарддаггүй
ИРГЭД ТА БҮХЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА:
· Ийм төрлийн линк дээр дарж орохгүй байх
· Хувийн мэдээлэл, картын мэдээлэл оруулахгүй байх
· Хуурамч мессежийг spam / report хийх
· Эргэлзээтэй тохиолдолд Монгол Шуудангийн албан ёсны сувгаар лавлах
МОНГОЛ ШУУДАНГИЙН АЛБАН ЁСНЫ СУВГУУД:
· Вэб сайт: www.mongolpost.mn
· Лавлах утас: 1800-1613
· Албан ёсны Facebook хуудас: Монгол шуудан – Mongol Post
