Нүүр хуудас Бусад Согтуугаар жолоо барьсан 83 зөрчил бүртгэгджээ

Согтуугаар жолоо барьсан 83 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 10 сарын 22-ны өдөр нийт 2228 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс 579 нь зөрчил, 130 нь гэмт хэргийн шинжтэй, 66 нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Мөн залилангийн 16, хулгайн 27 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 тохиолдол бүртгэгдэж, 113  хүнийг эрүүлжүүлсэн байна. Цагдаагийн байгууллага өмнө үйлдэгдсэн 208 хэргийг нөхөн илрүүлж, гурван хэргийг шуурхай илрүүлжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version