Нүүр хуудас Эдийн засаг Монголбанкны алдагдлыг нөхөх асуудлаар санал зөрөлдөж байна

Монголбанкны алдагдлыг нөхөх асуудлаар санал зөрөлдөж байна

Монголбанкны 2012 оноос хойших хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд тэрбум төгрөгт хүрчээ.

Төв банк алдагдлаа бууруулахын тулд ирэх 5 жилд Засгийн газраас жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй санхүүжилт авах санал гаргасан ч Сангийн сайд З.Мэндсайхан эсэргүүцэж, төслийг татан авахыг шаарджээ.

Алдагдлын гол шалтгаан нь төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хэлцэлтэй холбоотой байна.

Монголбанк уг санхүүжилтээр жилийн хүүгийн зардлаа 300-400 тэрбум төгрөгөөр бууруулна гэж тооцжээ. Харин Сангийн сайд төв банкны алдагдлыг улсын төсвөөс нөхөх нь эцсийн дүндээ татвар төлөгчдөд дарамт учруулна гэж үзэж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version