Нүүр хуудас Эдийн засаг Нэг иргэний нэг ширхэг авто зогсоолыг татвараас чөлөөлнө

Нэг иргэний нэг ширхэг авто зогсоолыг татвараас чөлөөлнө

Иргэдийн хувийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш эсвэл авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр (2026.11.11) дэмжлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар санаачилсан бөгөөд 100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” саналыг төсөлд тусгахаар болжээ.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр уг санаачилгыг гаргасан бөгөөд 20 хоногийн дотор 100 гаруй мянган иргэн дэмжсэн байна.

Хуулийн шинэчилсэн төсөлд иргэн өөрийн өмчлөлийн хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын зөвхөн нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ.

Санаачлагчдын үзэж буйгаар Монгол Улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн өдөр тутмын хэрэгцээ юм.

Гэхдээ гараашны татварыг одоогоор цуцлаагүй. Засгийн газар хуулийн төслийг дэмжсэн бөгөөд УИХ хэлэлцэн баталсны дараа татварын чөлөөлөлт хэрэгжих боломжтой болно.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version