Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зардал болох 70 сая төгрөгийг ЭМД-аас даадаг. Үүдэл эс шилжүүлэн суулгасан багийнхан уг эмчилгээний бодит өртөг нь 120 гаруй сая төгрөг болж байгааг өнөөдөр танилцуулсан. Иймд эмчилгээний бодит өртгийн судалгааг дахин хийж, ЭМДҮЗ-өөс эмчилгээний зардлын өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжтой.
– Цусны хавдартай насанд хүрэгчдийн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн бол 2025 оны 12 дугаар сард хүүхдэд анх удаа амжилттай хийсэн үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.







