Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ЭМЯ: Асран хамгаалагчид мэдэгдэхгүйгээр хүүхдүүдэд вакцин хийсэн асуудал байхгүй

Эрүүл мэндийн сайдын 2026 оны А21-р тогтоолын дагуу Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-15 насны хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. Ингэхдээ эцэг, эхчүүдээс зөвшөөрөл авахгүйгээр хүүхдүүдэд вакцин хийж байна гэх гомдол 11-11 төвд олноор ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны НЭМБХГ-ын Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул  “Эрүүл мэндийн байгууллагын зүгээс эцэг, эхэд мэдэгдэхгүйгээр дархлаажуулалтад хамруулсан асуудал байхгүй. Дархлаажуулалтын тухай хуульд хүүхэд болон ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй бол эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу вакцинд хамруулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд бүх өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа” гэв.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ