Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.
21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн төлөөлөл оролцож байна.
Монгол тариаланчдын ургацыг нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр худалдан авах боломжтой.
Дашрамд сонируулахад нийслэлийн 1.8 сая хүн ам хүнсний ногооныхоо 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг байна.






