Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн экс захирал Ж.Э-г 210 сая төгрөгийн гэрээ хууль бусаар байгуулсан хэрэгт шалгажээ

Авлигатай тэмцэх газар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, 2026 оны 10 дугаар сарын 21-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Түүнийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилтнуудыг томилох, чөлөөлөх зэрэг шийдвэр гаргасан, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал бий болгосон хэрэгт буруутган шалгасан байна.

Мөн сонгон шалгаруулалтгүйгээр 210 сая төгрөгийн гэрээ байгуулж, хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд 42.6 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлэн, төрийн өмчид хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ