Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Ц.Дагвадоржийн хэргийг Дээд шүүх хэлэлцлээ

Зураг: Хиймэл оюун ухаанаар тодруулсан зураг болно

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр (2026.10.29) хаалттай хэлэлцлээ.

Ц.Дагвадорж (22 настай) нь 2024 онд 2 хүний амийг хөнөөсөн, бусдыг залилсан, заналхийлсэн, эд хөрөнгө устгасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан зэрэг олон гэмт хэрэгт буруутгагдсан юм. Мөн 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Шүүхээс түүнийг 2 хүнийг онц харгис хэрцгийгээр, эдийн ашиг олох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн гэж үзсэн. Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид хаалттай дэглэмд бүх насаар нь хорих ял оноож, нийт 486 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ.

Харин уг хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан юм. Хохирогчийн ар гэр болон өмгөөлөгчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүх өчигдөр хэргийг хянан хэлэлцсэн ч шүүгчид зөвлөлдөж дуусаагүй тул шийдвэрээ гаргаагүй байна.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ өнөөдөр (2026.10.30) 10:30 цагт танилцуулахаар мэдэгджээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ