Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

750 жилийн өмнөх Монголын цэргүүдийн эд агуурс олдлоо

750 орчим жилийн өмнө Японыг эзлэхээр хөдөлсөн Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн зэр зэвсэг бус, чөлөөт цагаараа тоглох тоглоом хүртэл авч явж байсныг шинэ олдвор харуулжээ.

Японы Нагасаки мужийн Такашима арлын ойролцоо живсэн Монголын эзэнт гүрний хөлөг онгоцноос өнөөгийн маажан тоглоомын эртний хувилбартай төстэй эд агуурс олдсон байна.

Судлаачид 10 дугаар сарын 2-ноос далайн 17 метрийн гүнд хайгуул хийж, 3 дахь хөлөг онгоцны арын хэсгийг судалжээ. Уг хэсэг 15 метр урт бөгөөд тус бүсээс илрүүлсэн 3 хөлгийн хамгийн томд тооцогдож байна.

Кокугакуин их сургуулийн профессор Эйши Икэдагийн хэлснээр ийм төрлийн тоглоомын хэрэгсэл анх удаа олдсон аж. Сонирхолтой нь, хөлгөөс илэрсэн эд зүйлсийн ихэнх нь зэр зэвсэг бус, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлс байжээ.

Энэхүү нээлт нь Монголын эзэнт гүрний флотын цэргүүд болон хөлөг дээрх бусад хүмүүс далайд аялахдаа хэрхэн амьдарч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсныг судлах ховор боломж олгож байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ