Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Багшийн цалинг нэмэгдүүлэхээр 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгажээ

Боловсролын салбарт 2026 онд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувь, улсын төсвийн нийт зарлагын 14.6 хувийг эзэлж байна.

Үүнээс урсгал зардалд 3,878.6 тэрбум төгрөг, улсын төсөв болон зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1,041.5  тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг -117.1 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна.

Урсгал төсвийн хувьд 2026 оны төсвийн хязгаараас 255.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгажээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ