Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд АН-ын гишүүд түүний хүндэтгэлд зориулан цэцэг өргөлөө.

1998 оны энэ өдөр улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт амиа алдсан юм. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлжээ.

С.Зориг бол Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд 1989 онд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, 1990 онд Парламентийн бүлгэмийн дарга, 1992 оноос УИХ-ын гишүүн, 1996 оноос УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1990 оны 3-р сард С.Зориг болон түүний хамтран зүтгэгчид тухайн үеийн эрх баригч МАХН-ын Төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах Ардчилсан хувьсгалыг өрнүүлж, Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн билээ.

1998 оны өдөр түүнийг гэрт нь 18 удаа хутгалж бүрэлгэсэн хэрэг гарч, 3 хоногийн дараа С.Зориг агсантай салах ёс гүйцэтгэхээр 30 мянга гаруй иргэд цуглаж байв.

Жил бүрийн энэ өдөр түүний үйл хэргийг нэхэн санаж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай билээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ