Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгалан авлигын хэрэгт холбогдож 10 саяаар торгуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгаланд холбогдох хэргийг шүүж, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн охин хэмээн хэвлэлүүдэд бичдэг С.Баясгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан байна.

Хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон нь тогтоогдсон байдаг. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон билээ.

Улмаар 2023 онд АТГ-аас шалган дуусаж прокурорт шилжүүлж байсан түүний хэрэг өчигдөр /2025-10-02/ л шүүгдлээ. Шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд болж нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ