Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар нас барсан хоёр тохиолдол СХД-ийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгджээ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын тойм мэдээг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа.

“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-гээр улсын хэмжээнд улирлын томуу идэвхжилийн түвшинтэй байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинтэй нэг аймаг, идэвхжилийн түвшинд есөн аймаг, улирал хоорондын түвшинд 11 аймаг байгаа юм.

Мөн амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хув нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэл насныхан байгаа бол 49.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.  Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралтын хоёр тохиолдол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ