Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г. Дамдинням: 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй

Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийн няцааж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.10.06/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын 8 дугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь 9 удаа гарч байсан. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон байсан. Урт хугацаа, хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, төсвийн орлого тасарч эдийн засаг унатлтад орчихсон байсан. Хасах эдийн засагтай Засгийг хүлээж авсан”.

  1. “УИХ -ын гишүүн Д. Сайнзориг Хууль зүйн яаманд 9 жил ажиллахдаа нүүрсний АМНАТ-тай холбоотой 10 тогтоолын 5-д оролцож, тэр бүү хэл гэрээний үнээр хийх шийдвэр гаргасан.
  2. Биржийн үнээр нүүрс худалдаалах явцыг болиулах, дарамт шахалт салбарын сайдад ирдэг. Хэрэв үүнийг зогсоовол нууц гэрээгээр худалдаалдаг, нүүрснээс хулгай хийдэг байдал газар авна. Тиймээс Биржийн хуулиа хэрэгжүүлнэ. Дарга нарт хулгай хийх боломж өгөхгүй.
  3. Засгийн газрын 55 дугаар тогтоол нь Биржийг дэмжсэн, татвар төлөгчдийг нэмэгдүүлэх, нүүрсний худалдааг ил болгоход чиглэсэн. Орлогоо нэмэгдүүлэх тогтоол болохоос хулгайг дэмжээгүй учраас улс төржиж байна.
  4. Улс төржихийг илүүд үзэж, улс орноо хоослохыг тэд юман чинээ бодохгүй байна. МАН -ын нөхдийн хулгай луйвар ч шил дараалан энэ хэд хоногт ил болох нь дээ” гэв.

 

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ