Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Гарал үүсэл тодорхойгүй 51 нэр төрлийн 877 кг бараа илрүүлж, устгахаар болжээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М…” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Уг хяналт шалгалтаар 51 нэр төрлийн 877,9 кг, 1264 ширхэг нийт 5,177,600 төгрөгийн үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар Орон нутгийн дэргэдэх устгалын комисст шилжүүллээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ