Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

БҮТ: Өвлийн элсэлтийн шалгалтад ЕБС-ийн сурагчид бүртгүүлэх боломжгүй

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлснээр өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа сурагчид бүртгүүлэх боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд элсэхийг хүсэж буй иргэд хамрагдах боломжтой байна.

Тодруулбал 2025 оны есдүгээр сарын 29-нд эхэлсэн өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл үргэлжилнэ. Бүртгэл eyes.eec.mn сайтаар явагдаж байгаа бөгөөд иргэд зааврын дагуу шаардлагатай баримт бичгээ оруулж, хичээлээ сонгосноор бүртгэлийн хуудсаа авах юм. Мөн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана.

Монгол Улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зуны болон өвлийн улиралд зохион байгуулдаг бөгөөд энэ журам 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ