Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд 11 дүгээр сарын 1-нээс урамшуулал олгоно

Өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон жолооч нарын мэдээллийг иргэд 102 аппликейшнээр дамжуулан Тээврийн Цагдаагийн алба, ЗХУТ-д мэдэгдэх боломжтой болсон.

Тухайн аппликейшн нь зөрчил мэдээлсэн иргэн болон ААН, байгууллагыг 20 хүртэлх хувиар урамшуулахаар болжээ. Урамшуулах олгох журам 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ гэж “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа танилцууллаа. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авна. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын сарын 20-ны дотор олгоно.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заажээ.

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж түр зогссон болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20.000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.

Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн хэлтэс

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ