Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялтыг 2025.10.16-ны өдрөөс эхлэн зохион байгуулаад байгаа.
Иймд сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Монголын телевизүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс, орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд 8 сувгаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжтой болжээ.
- 1-2 дугаар анги-NTV суваг
- 3-4 дүгээр анги-TM суваг
- 5-6 дугаар анги-ETV
- 7-8 дугаар анги-Edu TV суваг
- 9 дүгээр анги-TV5 суваг
- 10 дугаар анги-Tenger TV суваг
- 11 дүгээр анги-Star TV суваг
- 12 дугаар анги-25 TV суваг






