Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өвлийн элсэлтийн шалгалт “Монгол хэл бичиг”-ийн хичээлээр эхэлнэ

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Шалгалт 12-р сарын 4-ний 10:00 цагаас монгол хэл бичгийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр үргэлжлүүлэн түүх, ангил хэлний шалгалтыг зохион байгуулна.

12-р сарын 5-нд хими, газарзүй, нийгэм судлал хичээлүүдийн шалгалт болох болох маргааш нь буюу 6-ны өдөр биологи, математик, орос хэлний хичээлийн шалгалттай. Шалгалтын сүүлийн өдөр буюу 12-р сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалт болох юм.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой байна. Мөн энэ оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ЕБС-ийг төгссөн их дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Бүртгэл ирэх сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдах ажээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ