Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Бусдын машиныг ачих үедээ эвдсэн ачилтын компанийн ажилчдыг 100 мянгаар торгожээ

Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ бусдын автомашиныг эвдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Тухайн ачилтын компанийн ажилчдад зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.  Тодруулбал,  ачилтын компанийн ажилчдад Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухайн хуулийн 14.7.51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ