Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10мвт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй. Энэ хүрээнд БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхлээд байна.

Түүнчлэн төслийн инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж байна. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ