Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Онцгой байдлын алба хаагчид 4 иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.27-11.02/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлэн 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 73 нь обьектын гал түймэр, 7 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ