Нүүр хуудас Спорт The MongolZ багийн дасгалжуулагч Maaraa IEM Chengdu 2025 тэмцээний эхний хоёр тоглолтонд...

The MongolZ багийн дасгалжуулагч Maaraa IEM Chengdu 2025 тэмцээний эхний хоёр тоглолтонд оролцохгүй

Өнгөрөгч 10 дугаар сарын 23-нд The MongolZ CS2 багийн тоглогч Senzu-г албан ёсоор “Inactive” статуст шилжүүлж байгааг зарласан. Түүнчлэн түүний оронд Chinggis Warriors багийн тоглогч “controlez” буюу Б.Өнөдөлгэрийг тэмцээнд оролцуулахаа мэдэгдсэн билээ.

Senzu-г сэлгээ рүү шилжүүлснээс хойш The MongolZ баг анхны тэмцээндээ оролцох гэж байна. Тэдний оролцож буй IEM Chengdu 2025 тэмцээний эхний тоглолт өнөөдөр буюу 11 сарын 3-ны 15:00 цагт Heroic багийн эсрэг болно.

Тэгвэл БНХАУ-ын Чэндү хотод болж буй тус тэмцээнд The MongolZ багийн дасгалжуулагч Maaraa оролцохгүй аж.  Дасгалжуулагч Maaraa-гийн хувьд хувийн шалтгааны улмаас тус тэмцээний эхний хоёр тоглолтыг өнжих юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version