24 цагийн дараа ажил хаялт зогсож, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ.
Нийт есөн заалт бүхий хэлэлцээр хийсэн. Дээд боловсролын хуульд заасны дагуу тодорхой хэмжээний шийдэлд хүрлээ. Ажил хаялтын хугацаанд багш нарыг ажилласанд тооцож цалинг нь бүрэн олгохоор боллоо.
Нэмэлт хэлэлцээрээр,
Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувь, 2026 ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар талууд хамтран ажиллахаар болсон.
Боловсролын салбарт улсын төсвийн нийт зарлагын 20-оос доошгүй хувийг, ДНБ-ий 6-аас доошгүй хувийг зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Ажил хаялтыг зогсоох талаар 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийг албан ёсоор та бүхэнд хүргэж байна.
Бэлтгэл ажил 24 цагийн дараа ажил хаялт зогсож, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ хангагдах ёстой. Сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цай бэлтгэх, эцэг эхчүүдэд мэдэгдэх хугацаа шаардлагатай.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үед зөрчил үүсвэл зөвшилцлийн гэрээгээр асуудлыг шийдвэрлэхээр болсон” гэв.
Эх сурвалж: Gogo.mn