Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж эхэлжээ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж эхэлжээ

Мал амьтны гаралтай гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулах, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1024 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагуудын төлөөлөл, дүүргүүдийн дэд ажлын хэсэг болон хороодын давхардсан тоогоор 767 албан хаагч, 173 машин техниктэйгээр төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 толгой адууг хашаалан, 28 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3 дахь заалтаар арга хэмжээ авлаа гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ